Сүүлийн үед USB flash (USB зөөврийн хард гэх мэт..) дискээр вирус дамжих нь их болсон. Үүнд Windows үйлдлийн системийн Автоматаар нээх (Autorun) үйлдэл нь вирус дамжих нэгэн гүүр болдог юм. Вирус нь дискний автоматаар ажиллах файлд...
өөрийн халдварласан файлыг оруулж өгснөөр дараагийн компьютерт дискийг залгангуут автоматаар вирус хуулагддаг байна...
Үүнийг зогсооцгооё!!!
1-рт:
Start - Run цэсийг ажиллуулж "gpedit.msc" гэж бичээд ok дарна
2-рт:
Зурган дээр байгаа Administrative Templates дээр дараад баруун талд байгаа System рүү ороод Turn off Autoplay рүү орно.
3-рт:
Гарж ирсэн цонхноос Enabled - г сонгоод , Turn off Autoplay on: гэснийг All drives болгоод OK дарна. Ингээд л боллоо. Одоо та флаш дискээ хийх тоолондоо эхлээд вирусыг нь шалгаж байх л юм бол таны компьютер чинь вируснээс хамгаалагдсан гэсэн үг.
Жич: Мөн та вирусны программаа байнга (update)шинэчилж байх хэрэгтэй!
Найзынхаа хүсэлтийг биелүүлэхээр энэ бичлэгийг нийтэллээ. Хүн ер нь хэлсэн амандаа хүрдэг байх хэрэгтэй.
3 сэтгэгдэл:
Баярлалаа
Маш сайхан нийтлэлүүд [бүх нийтлэлийг хэлсэн шүү]байна. Залуу хүний хүсэл тэмүүллийг бий болгосон 6 Бий байгаарай
Okey!!!
Windows 7 deer bol daraah zamaar orno.
Control Panel\Hardware and Sound\AutoPlay (Orood bugdiig ni "Take no action" bolgooroi.) :D
Сэтгэгдэл үлдээх
Блогд минь сэтгэгдэл үлдээж байгаад баярлалаа. Удахгүй хариу бичнэ. Та сэтгэгдэл үлдээхдээ Name/URL болон Anonymous-г ашиглавал хялбар байх болно. Таныг хүндэтгэсэн: Nyamdorj