twitter
    - Мэдлэг бол хүч -

2013-05-21

Твийтэрийн тухай бодол

2011 онд Твийтэрийн талаар нийтлэл бичиж байсанаас хойш энэ талаар юм бичээгүй санагдаж байна. Дахин энэ талаар бичмээр санагдлаа. Үндэслэл нь юу вэ? гэвэл олон нийтийн гэж нэрлээд байгаа Social Media гэгч энэ зүйл яагаад дэлхийг бүрхээд, хавтгай болгож байна вэ? Өнөөдөр ямар  ч сурталчилгаагүйгээр бидэнд ирсэн зүйл бол ердөө л энэ. Зүгээр л нэг л мэдэхэд амьдралынх нь нэг хэсэг болсон явж байгаа. Хамгийн эхний жишээ гэвэл: Шинээр компани байгуулсан хэн нэгэн заавалчгүй байгууллагынхаа твийтэр хаягтай болох ёстой гэсэн бичигдээгүй хууль үйлчилж байна. Нэг шинэ компани мэндэлж байгаа бол бас адилхан твийтэр хэрэглэгчийн тоо нэгээр нэмэгдэж байна гэсэн үг юм. Нэг үгээр хэлбэл масс-д шууд хүрч чадаж байна. Гэхдээ твийтэрт бүртгүүлээд л байгууллагаа масс-д хүргэчихэж байгаан биш л дээ. Энэ бол том эндүүрэл. Зүгээр л бүртгүүлээд орхих юм бол юу ч биш. Твийтэрт нэг л дүрэм үйлчилдэг юм шиг санагддаг. Тэр нь юу вэ гэвэл Байнгын идэвхитэй байдал. Дээр нь нэмээд хэлэхэд энд маш эх мэдээлэл, эх сурвалжаасаа шууд явж байдаг. Цаг хугацааны хувьд ямар нэгэн алдагдалгүй. Аль ч нийгэмд мэдээлэл гэгч зүйл хамгийн чухал байсан. Зөв мэдээллийг хурдан шуурхай, хэрэгтэй үед нь авч чадсан л хождог дүрэмтэй. Мэдээлэл хамгийн чухал болохоор олон нийт твийтэрт нэгдсэн юм. 

Твийтэрийг дараах байдлаар задалж болох юм:

Мэдээлэл + Үзэл бодол + Өөр өнцөг + Цаг хугацаа + Олон нийт + Нийгмийн идэвхитэй хэсэг + Чиг хандлага + Шинэ санаа + Орой зай = Твийтэр

Хэн нэгэн хараад твийтэр бол зүгээр л нэг нийгмийн сайт гэх байх л даа. Мэдээлэл шууд хүрэх процесс ч гэх юм уу. Ямартай ч өөр өөрсдийнхөөрөө л нэрлэ биз... Ингээд нийтлэлээ зогсооё

Дэлгэрэнгүй үзэх...

2011-10-18

Runtime Error!

Ойрын хэдэн өдрүүдэд Runtime Error! гэж алдаатай нүүр тулаад яаж ч болдоггүй 10 хонолоо. Telemax-н модем-г компъютер дээрээ суулгаад ашиглах гэхээр уг алдаа гараад байгаа юм. Өмнө нь зүгээр ашиглаад болж байсын санаандгүй байдлаар Wordpress firework дээр ажиллаж байх явцад энэ алдаа гараад тэрнээс хойш .exe файлыг нь ажиллуулахгүй доорхи алдаа заагаад болдоггүй. Модем бол өөр компъютер дээр ямар ч асуудалгүй ажиллаж байгаа. Компъютер ч мөн адил ямар ч асуудалгүй ажиллаж байгаа. Компъютерийн системийн full format хийж үзсэн мөн янз бүрийн олон аргаар туршиж үзлээ ерөөсөө болдоггүй ээ.

Уг алдааг засах талаар мэдэх хүмүүс байвал зөвөлгөө өгч туслаарай. Please help me. :D

Problem signature:
Problem Event Name: APPCRASH
Application Name: Telemax WCM.exe
Application Version: 3.2.0.1
Application Timestamp: 4d33c41b
Fault Module Name: MSVCR80.dll
Fault Module Version: 8.0.50727.4927
Fault Module Timestamp: 4a2752ff
Exception Code: 40000015
Exception Offset: 000046b4
OS Version: 6.1.7600.2.0.0.256.1
Locale ID: 1033
Additional Information 1: 10aa
Additional Information 2: 10aa8abc7e3fe927a439c4486217d834
Additional Information 3: 8aa7
Additional Information 4: 8aa7b1cca72d83e2414411de207b1221

Read our privacy statement online:
http://go.microsoft.com/fwlink/?linkid=104288&clcid=0x0409

If the online privacy statement is not available, please read our privacy statement offline:
C:\Windows\system32\en-US\erofflps.txt

Дэлгэрэнгүй үзэх...

2011-09-15

Твийтэр ашигла залуусаа!

Твийтэр ашигла залуусаа! Мэдээллийг хамгийн богино хугацаанд, хамгийн хурдан шуурхай авъя гэвэл твийтэр ашиглах хэрэгтэй гэж зөвлөмөөр байна. Social Network сайтуудаас хамгийн хурдан мэдээллийг тарааж чаддаг, хамгийн үр ашигтай нь твийтэр юм. Твийтэрээр 140 тэмдэгтэд багтаан аль болох сонирхолтой байдлаар жиргээчид жиргэдэг. Улс улсын ерөнхийлөгчөөс эхлээд одод, улсын их хурлын гишүүд, компаний захирал, ажилтнууд, програмист, дизайнер, оюутан гээд л бүх төрлийн хүмүүс янз бүрээр жиргэнэ. Ямар төрлийн мэдээлэл авах сонирхолтой байна, хэн хамгийн сонирхолтой жиргэж байгаагаас хамаарч хэнийг дагахаа шийддэгээс гадна элдэв төрлийн нүд эрээлжлэм зар сурталчилгаа харахгүй, хэрвээ дагаж байгаа жиргээчийн жиргээ буюу твийт таалагдахгүй бол шууд (unfollow) буюу дагахаа болиход хангалттай. Мөн мэдлэгээ бусадтайгаа хуваалцаж өөрөө хүссэнээрээ жиргэж болно. Аль болох сонирхолтой байдлаар жиргэж чадвал бусадтай санал бодлоо солилцож олон хүн чамайг дагана.
Мэдээллийн эрин зуунд амьдарч байгаа бид мэдээллийн хурдан хугацаанд авах нь зайлшгүй болоод байна. Тиймээс та яг одооноос эхлэн твийтэрийг ашиглаж эхлээрэй.

Go to Twitter! http://twitter.com

Жич: Твийтэр-г ашигладаггүй болон твийтэр дээр бүртгүүлээд орхисон хүмүүст зориулав.
Харин архаг твийтэрчид коммент дээр санал бодлоо бичээрэй.


How Are People Using Twitter? [INFOGRAPHIC]

Эх сурвалж: http://bit.ly/nsIYwv

Дэлгэрэнгүй үзэх...

2011-07-09

Монголын хамгийн өндөр барилга(Аль нь вэ?)

Нийслэлд шинэ өнгө нэмж байгаа зүйл бол архитекторын шинэлэг шийдэл бүхий орчин үеийн барилгууд юм. Улаанбаатар банкны шилэн барилга анх баригдахад хүн бүр олзуурхаж байсан удаатай. Тэгвэл жил ирэх тусам улам нарийн хийц, загвартай, улам өндөр барилгууд сүндэрлэсээр байна....
Монголдоо л хамгийн өндөр барилга гэгдэж байсан "Шангрилла"(Central Tower) 17-н давхар өндөр билээ. Шангриллагаас даруй 8-н давхараар өндөр 2 том барилга баригдаад байна.
Монголын хамгийн өндөр нь аль нь вэ?
1. Blue Sky Tower
25 давхар, 105 метрийн өндөртэй Blue Sky Tower. 2006 оноос эхлэн Chono Corporation бариулж байгаа уг барилга 2010 оны сүүлээр ашиглалтанд орсон.
Вэб сайт: http://www.blueskytower.mn

2. Туушин "Office"
Соёлын төв өргөөний ар талд нэг их өндөр барилга сүндэрлэх болсоныг та анзаарсан байх. "Туушин" компанийн оффисын зориулалтаар барьж байгаа энэхүү барилга 25 давхар байх бөгөөд энэ жил ашиглалтанд оруулах төлөвлөгөөтэй ажиллаж байгаа гэнэ. Яг хэдэн метр өндөр гэдэг нь тодорхойгүй байна.

Дээрх хоёр барилгын хувьд хоёулаа 25 давхар бөгөөд мэдээллийн хэрэгслүүдээр янз бүрээр л бичих юм билээ. Яг аль нь өндөр вэ гэдгийг нарийн тогтооход бэрх юм.

Сонирхуулахад нийслэлийн хэмжээнд өнгөрсөн жил 251 барилга шинээр барьсан юм билээ. Олон барилга баригдаж байгаа нь сайхан ч Улаанбаатар хотын хувьд анхнаасаа хот төлөвлөлт нь муу учраас хэт их төвлөрөл үүсэх муу талтай юм.

Дэлгэрэнгүй үзэх...
Блогууд:
Шилдэг Бизнес блог (Бизнес, маркетингийн чиглэлийн блогууд) Интернет ажил блог, Аутсорсинг ба үнэн худал ртс сайтууд, B.Sukhbat's businesss blog , Khairosh's blog, Business opportunity, New Media Marketing Blog, Marketer's Dream, 1+1=3, Boldoo's Corner, Вэб сайтын албан ёсны блог, Jargal's blog, Эзэн хичээвэл заяа хичээнэ, Mongolia business blog, Moнгол Маркетинг, Сэргээгдэх эрчим хүчний цахилгаан станцууд, The Viral Hook, One Step Ahead, English Web portal for business community, Гэрэл гэгээтэй ирээдүйн зүг, Үндэсний дуу хөгжмийн нэгдсэн портал, Japan Auto Trading , Shien setgelgeenii onoliin talaar sonirholtoi blog, Аялал жуулчлалын интернет маркетинг блог, Монгол варез, Stock Bond, Automarket of Mongolia, Stock, Хувьцаа, бондоор ашиг олох, Бизнесийн удирдлага, маркетинг, Шилдэг энтертаймент блог Mongolian Movie Fanatics' blog, It is movie , OPOZIT, Huuy-Haay(Хөгжим ухан сонсдог хүн бүрт), Taslal, Шилжилт залуусын вэбблог, Дуунд дуртай "Философич", Temujine: The Blog Galleria, Таны сонсох дуртай дуунууд үгтэйгээ, Bultgur blog, Izone -Enjoy your life, Онигооны блог, Ертөнцийн соёлыг таны сонорт би хүргэнэ, Big Bang Mongolian Fan site, Кино ертөнцөөр хамтдаа аялая, PhotoGraphic, Amjilt, Good-Fellaz, Үндэсний дуу хөгжмийн нэгдсэн портал, Oroskino, The Bibby Times, Bollywood world, Morning Letter, Renew Keep Moving Forward, Bayaraa, All about HIP HOP, Шилдгээс шилдэг сайт, Notebook.blogmn.net, Amaze+3 , Graphy Me, Organic color Co..LTD, Миний блог, Хип хоп портал, Миний хийж чадах бяцхан зүйлс, КА, Mers Design, Шилдэг Нийгмийн сэвэвт блог Leh's Blog, Улс төрийн блог, Тэтгэлэг горилогсдод будаа, цагаа, АААННХААА, Law & Business, Бид хамтдаа чадна, Эрүүл мэнд, Энхбатын блог, Ажиглагч, Судлаач Д. Ганхуяг, Хурд тойрох агшин, Ирээдүйрүү итгэл төгс гүйцгээе, Бүх нийтийг витаминжуулах хөтөлбөр, Таны чухал гэсэн зүйлс энд байрлана, Д. Боролзойн блог, Булагийн тулгуур чулуу, Монголын үрс маш олон болтугай, Уухай монголчуудад зориулав, Цаг хугацаа амс хийх зуур, Нийгмийн санаа бодол - Тав дах засаглал, Asiay Gypsy, Нийгэм улс төр, ОУ харилцааны цогц мэдээлэл, Миний чөлөөт цагаа өнгөрөөдөг газар, Ц. Болдын блог, Монголын эко зохистой хөгжлийн холбоо, LHAM-н нэрийг дахин хэрэглэж болох нь ээ, Гантулга Австралиас, Hi Naizuud blog, Домогт нүүдэлчид, Шар Сонин, Миний анир, Их мэдэх, Амаржаргал блог, Зөв бодол өгүүлэл, үйлдэл, Олны таашаалд нийцсэн блог Эмэгтэйчүүдэд зориулсан блог, Ulemj's education blog, Ярьдаг блог, Барбагш, Гэгээн-тэтгэлэг, Монгол омогшил, Хашир Анжигай ингэж хэлэв, Nyamdorj Corner's, Бүх төрлийн хичээл, Зохиол сонирхогчдын бүлгэм, 131DG community, Энхмандахын блог, Suuder.com, Компъютерын лавлах, MY-BOO!!!, Amarsaikhan, Аймшгийн хориотой блог, Гэгээн, Ажирахгүй тажирахгүй 2 блог, Технологи ба эрх чөлөө, AMAI THE MONGOL, Диваажингийн хоригдол, Personal Branding, Economics Spillover, We Love Music, Tiger Fish, Умшихуй дор, www.tvmee.tk, "Өргөн чөлөө" блог, Асар их тэмчээрийн цаанаас амжилт дөнгөж цухуйна, Түмэнбаярын Бум-эрдэнэ, Design Idea, Топ блог, Tsegmee's Corner, Монгол Оюутан блог, Нэг л өдөр, Уран зохиолын блог, ОСОБУ: Мөнх хөх тэнгэр, Гэгээн хайрын блог, Блог лист, Таны кибер талбар, ,
2010 оны Шилдгийн шилдэг блог шалгаруулах ажиллагаанд оролцсон нийт блогууд