Хамгийн аугаа зүйл хамгийн энгийн байдаг.
АНУ-н гуравдахь ерөнхийлөгч, тусгаар тогтнолын тунхаглалын төслийг зохиогч Томас Жефферсоны энгийн бөгөөд аугаа арван зарчимыг хүргэе.
Томас Жефферсон 1743-1826
- Өнөөдөр хийчих зүйлийг маргааш руу битгий түлх
- Өөрийн чадах зүйлээ бусад хүнд бүү даатга
- Яг өөрт чинь хамааралгүй мөнгийг бүү үрж бай
- Амар хялбарыг эрэлхийлэн өөрт хэрэгцээгүй зүйлийг худалдан авах нь хожим хүндээр тусаж мэдэхийг санаж яв
- Ихэмсэг зан гаргах нь өлсөж ундаасаж, даарч, хөрөхөөс ч илүү хор уршигтай
- Хүн хоолоо тохируулж бага идлээ гээд муу юм болсоныг би мэдэхгүй
- Аливаа юмыг аргацааж, нүд хуурч байвал хожим харамсах болно
- Бүтэшгүй юмыг босгох гэж хүнийг болоод өөрийгөө зовоохын хэрэггүй
- Аливаа юм хэлбэр агуулга нь зохисон байвал дээр
- Уур хүрсэн үедээ арав тоолоод дараа нь ам нээ. Уур чинь гарах янзгүй бол зуу тоол!
Хамгийн аугаа зүйл хамгийн энгийн байдаг!
0 сэтгэгдэл:
Сэтгэгдэл үлдээх
Блогд минь сэтгэгдэл үлдээж байгаад баярлалаа. Удахгүй хариу бичнэ. Та сэтгэгдэл үлдээхдээ Name/URL болон Anonymous-г ашиглавал хялбар байх болно. Таныг хүндэтгэсэн: Nyamdorj