бие биенээ хүлээн зөвшөөрч, нэгэндээ боломж олгож харилцан туслаж амьдрах гэдгийг дэлхий нийтээрээ хүлээн зөвшөөрөөд байгаа юм. Ардчилал бүхий зах зээлийн эдийн засаг хөгжил авчирдаг гэдгийг АНУ дэлхий нийтэд харуулж чадсан юм.
(энэ бичлэгээр харийн орныг хоосон магтаж шүтэх гэсэнгүй ээ харин бид тэднээс санаа авч өөрсдийн орныг хөгжүүлэх нь бидний зорилго билээ.)
1. Тэнд Мөнгийг дээд зэргээр ашигладаг
Мөнгө гэдэг өөрөө хүний гар дамжих тутамдаа баялгийг бүтээж байдаг. Үүнийг мөнгөний нэмүү өртөг гэдэг. Тэгвэл мөнгө аль болох олон хүний гар дамжиж байвал тэр хэмжээгээр аль болох олон хүнд баялгийн хүртээмж бий болгож байгаа юм. Энэ хэмнэлээр эдийн
засгийн өсөлтийн хурд өндөр байдаг. Америкт зах зээлийг цөөн хүмүүс монополь байдлаар эзэгнэхээс айдаг. Хүн бүрт бизнес хийх боломжийг чөлөөтэй болгож, бага гэлтгүй тав, арван хүнийг ажилтай болгох жижиг дунд бизнесүүд нь улс орноо голлон үүрч явдаг.
Хэдэн том компаниуд байхад улсыг аваад явчихна гэж тэд бидэн шиг туйлширдаггүй.
2. Хүний эрхийг дээд зэргээр авч үздэг
Америк улсын гол тунхаглал нь хүний эрхийг дээдлэх юм. Хууль нь хүн бүрт тэгш үйлчилнэ, хүн бүр хувь заяандаа эзэн байх зам нь нээлттэй учраас бусдаас хамаарал багатай. Эрх чөлөөний мэдрэмж сайтай хүн бүр Америк руу тэмүүлэх болсон. Эдийн засгийн хөгжлийн нэг том зам нь хөрөнгө оруулалт татах явдал байдаг тэд үүнийг ашиглаж чадсан.
3 Шилдэг гэсэн бүхэнд мөнгө хайрладаггүй
Америк ертөнц шилдэг технологи, мөнгөтэй ажил хэрэгч хүмүүс, онцгой авьяас оюуны чадвартай хүмүүсийг өөртөө татдаг. Тэд мөнгийг биш хожлыг түрүүлж хардаг улс. Эрх чөлөө, шударга байдал гэдэг юугаар ч үнэлж баршгүй чухал зүйл учраас авьяас чадвартай хүмүүс тэнд очиж хувь заяагаа даатгахын зэрэгцээ өөрийн авьяас чадвараа шавхан хөдөлмөрлөж Америк улсыг хөгжүүлж байгаа юм. Америкийн төлөө дэлхий даяараа зүтгэж байна.
4. Иргэдээ мөнгөгүй байлгаж болохгүй, яагаад гэвэл тэд худалдан авч байх ёстой
Мөнгөөр бүх юмыг хэмждэг мэт харагддаг ч яг үнэндээ мөнгөнөөс бий болох хожлыг түрүүлж тооцдог гэдгийг дээр хэлсэн. Иргэдээ нийгмийн халамжаар сайн хангаж ажилгүй хүмүүст тэтгэмж, өрх толгойлсон эмэгтэйд хүүхдийнх нь тоогоор хангалттай мөнгө өгдөг.
Учир юу вэ гэвэл мөнгөгүй хүмүүс гэмт хэрэгт холбогдох хандлагатай болж нийгэмд тогтворгүй байдал үүснэ. Хүмүүсийг аль болох мөнгөжүүлээд, буцаагаад авчих бодлого баримталдаг нь хөгжих бас нэг арга болдог. Шуудхан хэлэхэд тэнд хүн мөнгө үржүүлэгч машин л гэсэн үг
5. Эрхгүй бол үүрэггүй
Америк 51 муж улсаас бүрэлдсэн хүчирхэг эдийн засаг бүхий холбооны улс. Муж тус бүр бие даасан байдалтай, өөрсдөө шийдвэрээ гаргаж өөрсдөө мөнгөө босгоно, бүтээн байгуулна. Ёстой л нөгөө хувь заяандаа эзэн байх, хариуцлагатай байх баталгааг энэ бүхэн бий болгодог. Эрхийг нэг газарт төвлөрүүлэхээс татгалзах нь хөгжлийн чухал түлхүүр юм гэдгийг эрт ойлгосон улс. Иргэдийнх нь хувьд эрхээ бүрэн мэдэрчихсэн, өөрсдийн нь эрх ямар үнэлж баршгүй чухал болохыг мэддэг нь улс орны хөгжлийн тулгуур болдог. Тэд өөрсдийнх нь эрх зөрчигдөх буюу зөрчигдөж болзошгүйг сайн мэддэг учраас авилгал, хээл хахуул мэтийн нийгмийн тахал болсон аливаа зүйлийг жигшин зэвүүцдэг. Эрх нь хангагдана, мэдрэнэ гэдэг нь үүргээ биелүүлэх нөхцөл болдог гэдэг үүнийг л хэлнэ дээ.
6. Ямагт манлайлах үзэл
Америк хүн бүр энэ улсын иргэн гэдгээрээ бахархдаг. Айл болгон гэрийнхээ үүдэнд улсынхаа далбааг байрлуулна. Тэдэнд анх эрх чөлөөний арлаа нээж, хүчирхэг улс байгуулахын төлөө тэмцэж ирсэн түүх бий. Тэд 2 зүйлд бат итгэдэг.
1. Ардчилалын манлай байна гэдэг ганц АНУ-ын баялаг биш, харин дэлхий дахиных тул үүнийг батлан хамгаалах нь туйлаас чухал.
2. Манлайлагч байж л бусдаас илүү амьдарна, бидний эдийн засаг хангалттай хэмжээнд хүчтэй байна гэсэн хатуу зарчим.
Дэлхийн улс орнуудын хөгжлийн харилцааг дүрсэлбэл нэг нэгдээ суурилсан хэсгүүдээс бүрдэх пирамид шиг зүйл гэж үзэж болох юм. Харин АНУ энэ пирамидын орой юм. Бүгдээрээ зовж байгуулсан шүү дээ

7. Юм бүхэн үнэтэй
Хулганы хавханд үнэгүй бяслаг байдаг гэж ярьдаг хүмүүс бол яах аргагүй Америкчууд. Америк бол цагаар цалинждаг системтэй улс. Хүний шууд хөдөлмөр илүү үнэлэгдэх систем хаа сайгүй ажиглагддаг. Хүн бүр өөрийн чадлаар, өөрийн чадах зүйлээр, өөрийн авах
хэмжээгээрээ эдийн засгаас хувь хүртэхэд энэхүү юм бүхэн үнэлэгдэж байх бодлогоор зохицуулж удирддаг нь хөгжилд чамгүй сайн үүрэгтэй.
8. Эдийн засгийн нөөцүүдийг эргэлтэд байлгах
Анх Америкт очиж байгаа хүний төсөөлөлд тэнгэр тулсан байшин л дүрслэгддэг. Гэвч тэр нь даун таун хэмээн нэрлэдэг хотын төв хэсэг л байхаас бодит амьдралд Америк намхан байшин зонхилсон гэж хэлэхэд болно. Аль хотынх нь ихэнх хэсгийг хаусны хорооллууд эзэлнэ. Энд өндөр байшин барьж байснаас хотын газраа эргэлтэнд оруулж айл болгоноос газар, үл хөдлөх хөрөнгийн татвар хураамж авч байвал эдийн засагтаа оролцож байгаа
хэрэг. Манайх улс шиг заавал ухаж дөнхөөд байлгүй зөвөөр ашиглаж байгаа нэг жишээ. За тэгээд бусад нөөцүүдийг бүрэн дайчилан ажилдаг гэнэ.
9. Боловсрол, оюуны хөгжлийг амьдралтай сайтар холбож өгсөн байна
Боловсролын систем нь хүн өөрөө өөрийгөө нээж таних, өөрөө өөрийнхөө давуу талыг хөгжүүлэхэд чиглэгдэхээс гадна, бусдыг хүлээн зөвшөөрөх, бусдын эрх тусгаар байдлыг хүндэтгэн үзэх хүмүүжлийг олгоно. Үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлдэг, бусдаас хараат бус байх төлөвшлийг бүр багаас нь олгодог. Шашиндаа их зөвөөр ханддаг. Америк бол Ерөнхийлөгч нь хүртэл библийн сударт гараа тавьж байгаад тангараг өргөдөг улс шүү дээ. Тэд шашинаа өөрийн юм, бидний итгэл үнэмшлийн дээд гэдгийг үйлдлээрээ харуулдаг. (Энд аль нэг шашиныг магтах гэсэнгүй) Өөрийн юмаа хүндлэх, үнэ оруулах бүр рекламдах үйлдлээрээ гарамгай улс. Бид ч гэсэн өөрсдийн шашинаа зөв авч болно.
10. Хүмүүсийг мөнгөжүүлэх замаар санхүүгийн хүчирхэг механизм бий болгох
Америкийн эдийн засаг үнэхээр том. Америкийн эдийн засаг хямрахаар дагаад дэлхий эдийн засгийг хямардаг байх талтай. За ямартай ч энэ том эдийн засаг үндсэндээ зээлд суурилж ажилладаг нь нэг талаас хөгжлийн хурдыг, нөгөө талаас өндрөөс унаж мэдэх эрсдлийг бий болгожээ. Тиймээс ч иргэдийнх нь амьдрал зээлд дээр суурилж, ирээдүйгээрээ барьцаалсан байхаас гадна улс орны эдийн засаг нь ч бүхлээрээ энэ зарчмаар хөгжиж байна. Ирээдүйн үнэ цэнийг, ажил үүрэгтээ хариуцлагатай хандахын чухлыг мэдрэхэд тэд бусдаас давуу байгаа юм.
11. Америк ертөнцийн нүүр царайг эерэгээр сурталчилах
Америкийг дуурайх, шүтэх, нэг ч удаа болов уу очиж үзэх хүсэл хүн бүхэнд байдаг. Хамгийн гэсэн тодотголтой бүхэн тэнд байдаг шүү дээ. Харин тэд энэ хандлагыг ашиглаад өөрсдийгөө сурталчилахаа сайн мэддэг. Хамгийн сайн боловсрол, хамгийн сайхан амьдрал гэх зэргээр өөрийнхөө бүх зүйлийг манлай болгон харуулах нь дэлхий даяар Америкт татагдаж, түүнтэй холбоотой бүхэнд мөнгө харамгүй төлөхөд бэлэн болгож байдаг. Тэд өөрсдийн юмаа өөрсдөө хүлээн зөвшөөрч чадсан нь бусдаас ялгарах шалтгаан болж байна.
12. Хөрөнгө байршуулж тоглодог
Нэг үгээр хэлбэл дэлхий даяар Америкийг хөгжүүлэхийн төлөө хөдөлмөрлөж байна. Учир нь тэдний хөрөнгө оруулалтгүй газар, улс гэж алга. Нөгөө талаас гадаадаас орж ирдэг шууд ба шууд биш хөрөнгө оруулалт асар их. Тэд дэлхийг дамнасан хөрөнгө оруулалтын сүлжээг бий болгож чаджээ. Гадаадад байршуулсан хөрөнгө оруулалт нь эргээд улсдаа их хэмжээний ашиг, татвар болоод бусад орлогын эх үүсвэрүүдийг хилийн цаанаас бий болгож
байна. Ийм замаар АНУ хөгжлийн асар их боломжийг өөртөө нээж чадсан байгаа юм.
13. Хүмүүст боломж олгох
АНУ-г зорьж, ажил амьдралаа залгуулан олон жил болсон газар газрын цагаачид "Land of opportunity" буюу од шүүрч болох газар хэмээн нэрлэжээ. Эдийн засгаа хурдацтай, бүтээмжтэй хөгжүүлэхийн тулд иргэддээ тэгш боломж олгохоос өөр аргагүй байдаг нь зах зээлийн том хууль юм. Хүн бүр бизнес эрхлэх боломжтой, жижиг гэлтгүй бүгдэд боломж олгон дэмждэг.
Монгол улс мандтугай!!! Бид хөгжиж байна.
USA, United States of America.
7 сэтгэгдэл:
Санал нэг байна.
Чиний блог гоё блог байна. Урагшаа
hello... hapi blogging... have a nice day! just visiting here....
Гоё болжээ, Амжилт хүсье
Сэтгэгдэл бичсэн хүмүүст баярлалаа. Улам илүү их хичээнэ. :-)
tiim shu chi chadnaa GOODLUCK FOR YOU
Энэ үнэхээр сонирхолтой блог байна. Америкт нэг цагийн ажлийн хөлс нь хэд байдаг бол надад аль болох хариу өгч тус болоорой.
Сэтгэгдэл үлдээх
Блогд минь сэтгэгдэл үлдээж байгаад баярлалаа. Удахгүй хариу бичнэ. Та сэтгэгдэл үлдээхдээ Name/URL болон Anonymous-г ашиглавал хялбар байх болно. Таныг хүндэтгэсэн: Nyamdorj