Нийслэлд шинэ өнгө нэмж байгаа зүйл бол архитекторын шинэлэг шийдэл бүхий орчин үеийн барилгууд юм. Улаанбаатар банкны шилэн барилга анх баригдахад хүн бүр олзуурхаж байсан удаатай. Тэгвэл жил ирэх тусам улам нарийн хийц, загвартай, улам өндөр барилгууд сүндэрлэсээр байна....
Монголдоо л хамгийн өндөр барилга гэгдэж байсан "Шангрилла"(Central Tower) 17-н давхар өндөр билээ. Шангриллагаас даруй 8-н давхараар өндөр 2 том барилга баригдаад байна.
Монголын хамгийн өндөр нь аль нь вэ?
1. Blue Sky Tower25 давхар, 105 метрийн өндөртэй Blue Sky Tower. 2006 оноос эхлэн Chono Corporation бариулж байгаа уг барилга 2010 оны сүүлээр ашиглалтанд орсон.
Вэб сайт: http://www.blueskytower.mn
2. Туушин "Office"Соёлын төв өргөөний ар талд нэг их өндөр барилга сүндэрлэх болсоныг та анзаарсан байх. "Туушин" компанийн оффисын зориулалтаар барьж байгаа энэхүү барилга 25 давхар байх бөгөөд энэ жил ашиглалтанд оруулах төлөвлөгөөтэй ажиллаж байгаа гэнэ. Яг хэдэн метр өндөр гэдэг нь тодорхойгүй байна.
Дээрх хоёр барилгын хувьд хоёулаа 25 давхар бөгөөд мэдээллийн хэрэгслүүдээр янз бүрээр л бичих юм билээ. Яг аль нь өндөр вэ гэдгийг нарийн тогтооход бэрх юм.
Сонирхуулахад нийслэлийн хэмжээнд өнгөрсөн жил 251 барилга шинээр барьсан юм билээ. Олон барилга баригдаж байгаа нь сайхан ч Улаанбаатар хотын хувьд анхнаасаа хот төлөвлөлт нь муу учраас хэт их төвлөрөл үүсэх муу талтай юм.
2 сэтгэгдэл:
мэдээлэл таалагдлаа.баярлалаа
Сэтгэгдэл бичсэн таньд баярлалаа.
Сэтгэгдэл үлдээх
Блогд минь сэтгэгдэл үлдээж байгаад баярлалаа. Удахгүй хариу бичнэ. Та сэтгэгдэл үлдээхдээ Name/URL болон Anonymous-г ашиглавал хялбар байх болно. Таныг хүндэтгэсэн: Nyamdorj