"Yahoo!"-ийн амжилтын нууцаас
Та бидний өдөр тутмын хэрэглээ и-мэйл хаягны хамгийн том нийлүүлэгчдийн нэг "Yahoo!"-ийн амжилтын нууцаас энэ удаад бэлтгэлээ. Yahoo компанийн захирал Жерри Янг өдгөө дэлхийн хамгийн залуу тэрбумтнаар шалгарчээ. Түүнийг амжилтын түүхээс танилцуулъя...

суралцах хугацаандаа туслах ассистент багшаар ажиллаж байсан. Аз болоход түүний шавь Жерри тэр хоёрын нөхөрлөл тэндээс эхэлж 1992 ондоо Япон руу хичээлийн солилцооны шугамаар зургаан сар яваад ирэх хугацаанд нөхөрлөл нь улам бэхэжжээ.
1993 онд тэр хоёр Станфордод "Компътерийн дизайн" сэдвээр докторын зэргийн судалгааны ажил хийж байсан ч хамаг цаг заваа тухайн үед шинэхэн нээгдээд байсан "WORLD WIDE WEB"-н ертөнцөөр аялж арвин их мэдээллийг ухаж суухад зарцуулж байжээ.
Эндээс л тэдний амжилтын гараа алдарт Yahoo-гийн эхлэл тавигджээ. Тэдний анхны төсөл нь интернэтээс NBA-гийн тоглогчдын талаар мэдээлэл хайж олдог программ байсан.
Жерри, Дэвид хоёр вэб ертөнц дэх асар өргөн хэмжээний мэдээлэлтэй харьцаж ажиллах нь амжилт олох гол түлхүүр бөгөөд эдгээр мэдээллийг эмхлэн зохион байгуулах явдал юм
гэдгийг ойлгожээ. Анхандаа тэд өөрсдийн дуртай вэб хуудаснуудын хаягийг ангилан цуглуулж "WORLD WIDE WEB" дэх "Жерригийн лавлах" гэсэн нэрээр найз нартаа и-мэйл явуулж вэб хуудас болгон гаргаж байжээ. Энэ нэр өөрсдөд нь төдийлөн таалагдаагүй тул "YAHOO!" гэсэн богинохон бөгөөд содон нэр бодож олсон байна. Тэдэнд нэрнийх нь "бүдүүлэгдүү этгээд бөгөөд хэлэхэд амьд аялгуу" нь таалагдсан бөгөөд хожим нь үүндээ тааруулсан дараах албан ёсны нэрийг бодож олжээ: "Yet Another Hierarchical Official Oracle".
1994 он гэхэд хүмүүс Yahoo-г ашиглан интернэтээс хэрэгтэй мэдээллээ олж авч байв. Хэрэглэгчдийн тоо ч өдөр бүр өсч байсан. Тэд вэб-дээ ангилсан вэб хаягнуудаасаа
хэрэглэгч дурын үг хэрэглэн хайлт хийх, өөрийн хүссэн вэбийн хаягийг нэмэх зэрэг олон олон боломжуудыг нэмж хөгжүүлж байсан.
Эхэн үедээ Станфордын их сургуулийнхаа интернэт холбоосыг хэрэглэж үйл ажиллагаа явуулж байсан бөгөөд удалгүй сургуулийнх нь сүлжээ дэлхийн өнцөг булан бүрээс өдөр тутам сая саяаараа холбогдох хэрэглэгчдийн ачааллыг даахаа больж эхэлсэн. Иймээс тэд NETSCAPE-тай хамтран ажиллахаар болж тэднийх рүү үйл ажиллагаагаа нүүлгэжээ.
Эцэст нь 1995 онд Жерри, Дэвид хоёр өөрсдийнх нь вэб хуудсаа хайх хобби нь бизнесийн нэлээдгүй ашиг олох үйл ажиллагаа болж болох юм гэдгийг бүрэн ухаарч SEQUOLA пүүсээс 4 сая доллар зээлж өөрсдийн компанийг байгуулав.
Өөрсдөд нь бизнесийн үйл ажиллагаа явуулах туршлага дутмаг гэдгийг ойлгож, Станфордыг төгссөн Тим Кугл-ийг өөрсдийн дарга болгож хөлсөлж байжээ. 1995-1999 оны
хооронд "Yahoo!"-ийн тутамд олж байсан орлогын хэмжээ нь 35 хувиар нэмэгдэж байв. Ихэнх ашгаа тэд вэб хуудсан дээр байрлуулсан сурталчилгаанаас олж байжээ. Мэдээж баннерийг хүн л үздэг юм болохоор вэб хуудсанд хандах хэрэглэгчдийн тоог нэмэгдүүлэхээр менежментийн арга, залиудыг хэрэглэсээр байна. 1995 онд "Yahoo!"-ийн вэб хуудсанд өдөр дунджаар 145 сая хэрэглэгч 625 сая удаа ханддаг гэсэн аварга үзүүлэлттэй болжээ. Ингээд тэдний компанийн нэр нь "Yahoo!" нь өнөөдөр интернэт дэх хамгийн том хайлтын системийн нэг болж чадсан. Жерри, Дэвид хоёр өнөөдөр дэлхийн хамгийн баян залуус болсон.
Илүү их мэдээлэл авахыг хүсвэл http://yhoo.client.shareholder.com/press/overview.cfm энэ хаягруу орж үзээрэй.
Аугаа "Google"-ийн мөнхийн өрсөлдөгч
0 сэтгэгдэл:
Сэтгэгдэл үлдээх
Блогд минь сэтгэгдэл үлдээж байгаад баярлалаа. Удахгүй хариу бичнэ. Та сэтгэгдэл үлдээхдээ Name/URL болон Anonymous-г ашиглавал хялбар байх болно. Таныг хүндэтгэсэн: Nyamdorj