Хэрвээ Windows үйлдлийн систем ямар нэгэн байдлаар алдаа гарч ажиллагаагүй болсон бол дараагийн удаа компъютерийг асаахад ихэнхдээ Safe Mode сонголт гарч ирдэг. Safe Mode хувилбар нь Windows үйлдлийн системийг ажиллахад хамгийн чухал......
шаардлагатай хэдхэн драйверуудынх нь хамт, ямар ч автоматаар эхлэх нэмэлт програмгүйгээр ажиллуулдаг байна.
Компъютерийг Safe Mode сонголтоор ажиллуулахын зорилго нь компъютерийн тань програм хангамжинд эвдрэл гарах, компъютер тань гэнэт гацах гэх мэт асуудал гарч, түүнийг энгийн Windows орчинд шийдэж чадахгүй байгаа үед энэ сонголтоор орж асуудлыг шийдэх боломжтой байдаг.
Заавал Windows гацсан гэлтгүй та өөрөө ч Safe Mode сонголтоор орж болно. Үүний хийхийн тулд компъютерийг асч, bootscreen харагдсаны дараа гар дээрээ F8 товчийг дарах хэрэгтэй.
Вирус, спайвэр устгахад ч мөн ашиглаж болно. Компъютер тань тэр чигтээ вирустчихаад яах аргаа олохгүй бол Safe Mode сонголтоор ороод Antivirus програмаараа Scan хийх боломжтой. Ихэнх Antivirus, Anti-spyware програмууд Safe Mode хэлбэрээр ажиллаж байх үед хамгаалалт нь ажилладаггүй боловч, Scan хийж болдог.
Би өөрийн уншсан зүйлээ бичив. Өөр нэмэх юм байвал сэтгэгдэл дээр бичээрэй.
Мэдээллийн эх сурвалж: www.kt.mn
2 сэтгэгдэл:
heregtei medeelel bna aa olon heregtei medeelel oruulaarai anda
Компъютер бүрээс шалтгаалаад F8 товч өөр өөр байж болох талтай. Зарим нь F2, F6, F12 аль нэгийг нь дарж орно. Компъютер чинь хэрвээ вирустээд форматлах гэхээр С диск дээр бүх хэрэгцээтэй файлууд чинь байгаа бол Safe Mode-горимоор ороод Д дискрүү эсвэл флашруу хуулаад форматлахад бэлдэх давуу талтыг олгодог.
Сэтгэгдэл үлдээх
Блогд минь сэтгэгдэл үлдээж байгаад баярлалаа. Удахгүй хариу бичнэ. Та сэтгэгдэл үлдээхдээ Name/URL болон Anonymous-г ашиглавал хялбар байх болно. Таныг хүндэтгэсэн: Nyamdorj