2011 онд Твийтэрийн талаар нийтлэл бичиж байсанаас хойш энэ талаар юм бичээгүй санагдаж байна. Дахин энэ талаар бичмээр санагдлаа. Үндэслэл нь юу вэ? гэвэл олон нийтийн гэж нэрлээд байгаа Social Media гэгч энэ зүйл яагаад дэлхийг бүрхээд, хавтгай болгож байна вэ? Өнөөдөр ямар ч сурталчилгаагүйгээр бидэнд ирсэн зүйл бол ердөө л энэ. Зүгээр л нэг л мэдэхэд амьдралынх нь нэг хэсэг болсон явж байгаа. Хамгийн эхний жишээ гэвэл: Шинээр компани байгуулсан хэн нэгэн заавалчгүй байгууллагынхаа твийтэр хаягтай болох ёстой гэсэн бичигдээгүй хууль үйлчилж байна. Нэг шинэ компани мэндэлж байгаа бол бас адилхан твийтэр хэрэглэгчийн тоо нэгээр нэмэгдэж байна гэсэн үг юм. Нэг үгээр хэлбэл масс-д шууд хүрч чадаж байна. Гэхдээ твийтэрт бүртгүүлээд л байгууллагаа масс-д хүргэчихэж байгаан биш л дээ. Энэ бол том эндүүрэл. Зүгээр л бүртгүүлээд орхих юм бол юу ч биш. Твийтэрт нэг л дүрэм үйлчилдэг юм шиг санагддаг. Тэр нь юу вэ гэвэл Байнгын идэвхитэй байдал. Дээр нь нэмээд хэлэхэд энд маш эх мэдээлэл, эх сурвалжаасаа шууд явж байдаг. Цаг хугацааны хувьд ямар нэгэн алдагдалгүй. Аль ч нийгэмд мэдээлэл гэгч зүйл хамгийн чухал байсан. Зөв мэдээллийг хурдан шуурхай, хэрэгтэй үед нь авч чадсан л хождог дүрэмтэй. Мэдээлэл хамгийн чухал болохоор олон нийт твийтэрт нэгдсэн юм.
Твийтэрийг дараах байдлаар задалж болох юм:
Мэдээлэл + Үзэл бодол + Өөр өнцөг + Цаг хугацаа + Олон нийт + Нийгмийн идэвхитэй хэсэг + Чиг хандлага + Шинэ санаа + Орой зай = Твийтэр
Хэн нэгэн хараад твийтэр бол зүгээр л нэг нийгмийн сайт гэх байх л даа. Мэдээлэл шууд хүрэх процесс ч гэх юм уу. Ямартай ч өөр өөрсдийнхөөрөө л нэрлэ биз... Ингээд нийтлэлээ зогсооё
0 сэтгэгдэл:
Сэтгэгдэл үлдээх
Блогд минь сэтгэгдэл үлдээж байгаад баярлалаа. Удахгүй хариу бичнэ. Та сэтгэгдэл үлдээхдээ Name/URL болон Anonymous-г ашиглавал хялбар байх болно. Таныг хүндэтгэсэн: Nyamdorj