twitter
    - Мэдлэг бол хүч -

2009-10-16

Амжилтанд хүрэхэд туслах долоон зөвлөмж


Доктор Stephen Covey "Амжилтанд хүрсэн хүний долоон дадал" номыг уншиж байсан. 10 сая ширхэг борлогдсон алдартай ном шүү. Харин энэ ном бол "Амжилтанд хүрэхэд туслах долоон зөвлөмж" гэдэг ном юм. Эдгээр номыг ер нэг удаа ч болов уншчихсан байхад илүүдэхгүй ээ. Долоон зөвлөмжийг нь товчоор тодорхойлсон байна. Уншаад үзээрэй.

Идэвхтэй, зоригтой байх. Та бол “амьдрал” хэмээх хүлэг морь унаж яваа хүн. Аргамаг хүлгээ хаашаа залах, хэзээ зогсоох, хэзээ ташуурдахаа та л мэднэ, та л зохицуулна. Иймээс хүлгийнхээ эзэн нь бол! Зарим хүмүүсийн хувьд хувийн болон нийгмийн амьдралын ямар ч идэвхгүй, зарим нь бол өдөр хоногоо арай ядан өнгөрүүлж буй үхээнц байдал нижгээд харагддаг. Бороо, цас орж магадгүй гэж цаг агаарын мэдээгээр зарлаад байхад нимгэн хувцастай гарч хатгаа аваад эмнэлэгт ажлын чадваргүй болоод хэвтэж байгаа хүн үүний сөрөг жишээ юм уу даа. Хэн ч чиний өмнөөс бороо орох гэж байна, шүхэр аваад гар миний хүү гэж хэлэхгүй, хэлэх ч албагүй.

Насны бөгст нэр төртэй байхыг эрмэлз. Ирсэн л бол буцах ёстой энэхүү хорвоод та бидэнд бурхан хэзээ нэгэн цагт тэнгэр рүү нисэх “үнэгүй тийз”-ийг илгээнэ. Иймээс таньтай салах ёс гүйцэтгэх ёслолын тэрхүү агшинд бусад хүмүүс таныг дурсах, таниар бахархах, таньгүй байхдаа харамсах үнэ цэнийг заавал үлдээх ёстой. Ашгүй энэ нэг юм “явж” санаа амраалаа гэж гэрийнхэн, найзууд, хамтран ажилладаг байсан хүмүүс чинь хөгжилдөн цэнгэн бодох бий вий. Хээр газар чоно, нохойны хоол болмооргүй байгаа бол энэ бас бодох л асуудал байгаа юм. Ядаж л ач хүү, зээ охин чинь таныг мэдэхгүй, дурсахгүй бол чиг... юутай харамсалтай, юутай эмгэнэлтэй байх билээ.

Ажил, амьдралын ач холбогдлоо эрэмбэлж занш. Яаралтай ажлаа бус чухал ажлаа түрүүлж хий гэсэн үг байх нь. Юу юугүй од болох гэж тэмүүлээд насны юм болохгүй гэсэн үг юм уу даа. Ухаан нь онгоц хөх тэнгэрийн уудамд өндөрт хөөрөн нисэхийн тулд хангалттай урт бөгөөд сайн чанарын гүйлтийн замтай байх ёстой. Энхэл донхол зассан муу зам, богино зурвас дээрээс хөөрөх гэж хөөрцөглөж байгаад унаж цаг хугацаа болон мөнгөөр бүү шатаарай гэж хэн ах хэлээд байх шиг байна.

Аль аль талууд өгөөж хүртэх ёстой. Алив үйл ажиллагааг аль аль талдаа үргэлж ашигтай байхаар зохион байгуулах. Ухаан нь чи үргэлж дарга хийгээд байх ёсгүй л гэсэн үг. Хажуугийн хүндээ хүрд эргүүлэх боломж өгөх, бусад хүмүүст боломжийг олгож түүнийгээ харж таашаал авах нь амьдралын баясал байх ёстой. Иймээс оролцогч бүх талууд өгөөж хүртэж шийдвэрийг цаг ямагт олохыг хичээ гэж энэ гадаадын эрдэмтэн ах сургасан байна.

Бусдыг эхэлж ойлгоод дараа нь өөрийгөө бусдад ойлгуул. Өөрөөр хэлбэл хэтэрхий их битгий ярь, харилцан ярианд гүн бүү авт. Бусдыг бүрэн дүүрэн ойлготлоо тэвчээртэйгээр сонсож сур гэсэн байна лээ. Түүний дараа өөрийгөө бусдад илэрхийлсэн нь хамаагүй үр дүнтэй гэмой. Жишээ нь ажилд шинээр орох гэж байгаа хүн тухайн компанид юу хийж чадах вэ, ямар ашиг, өгөөж өөрийн зүгээс оруулж чадах, ямар түвшиний ямар ажлын байр байгааг нь мэдэхгүй, судлаагүй байж 1,000 ам.долларын цалин авъя гэж шууд хэлж болохгүй л гэсэн үг юм.


Synergize гэсэн байгаа юм. Үүнийг нь би Монголоор орчуулж чадсангүй ч утга нь бол 1+1=3 гэсэн үг. Ухаан нь хүн бүхэнтэй хамтарч ажиллахыг хичээ. Учир нь хүн болгонд сул ба давуу талууд байдаг тул бусад хүмүүсийн онцлог давуу талуудыг ашигла гэсэн үг байх нь. Төвийн болон барууны чиглэлийн үзэл баримтлалтай намууд анх удаа нэгдэн ерөнхийлөгчийн сонгуульд оролцож зүүний чиглэлийн намыг ялж Элбэгдорж ерөнхийлөгч болсон тухайг үүнд жишээгээр авч болох юм.


Цаг үргэлж өөрийгөө ирлэ. Бие махбодь, оюун ухаан, сэтгэл хөдлөл, сүсэг бишрэлээ цаг үргэлж “дасгалжуулж” сэргээж байвал зохилтой хэмээжээ. Зөвхөн биеийн бодибуйлдинг биш хааяадаа заавал тархины, сэтгэлзүйн, ертөнцийг үзэх үзлийн бодибуйлдинг та бид бултаараа хийж “хий хуй”-гаа гарган бие болоод сэтгэл санаагаа ариусгаж байх ёстой юм шиг байна.
Өө мартах шахлаа эх сурвалж нь http://otgontenger.mn/Default.aspx хаяг шүү.

0 сэтгэгдэл:

Сэтгэгдэл үлдээх

Блогд минь сэтгэгдэл үлдээж байгаад баярлалаа. Удахгүй хариу бичнэ. Та сэтгэгдэл үлдээхдээ Name/URL болон Anonymous-г ашиглавал хялбар байх болно. Таныг хүндэтгэсэн: Nyamdorj

Блогууд:
Шилдэг Бизнес блог (Бизнес, маркетингийн чиглэлийн блогууд) Интернет ажил блог, Аутсорсинг ба үнэн худал ртс сайтууд, B.Sukhbat's businesss blog , Khairosh's blog, Business opportunity, New Media Marketing Blog, Marketer's Dream, 1+1=3, Boldoo's Corner, Вэб сайтын албан ёсны блог, Jargal's blog, Эзэн хичээвэл заяа хичээнэ, Mongolia business blog, Moнгол Маркетинг, Сэргээгдэх эрчим хүчний цахилгаан станцууд, The Viral Hook, One Step Ahead, English Web portal for business community, Гэрэл гэгээтэй ирээдүйн зүг, Үндэсний дуу хөгжмийн нэгдсэн портал, Japan Auto Trading , Shien setgelgeenii onoliin talaar sonirholtoi blog, Аялал жуулчлалын интернет маркетинг блог, Монгол варез, Stock Bond, Automarket of Mongolia, Stock, Хувьцаа, бондоор ашиг олох, Бизнесийн удирдлага, маркетинг, Шилдэг энтертаймент блог Mongolian Movie Fanatics' blog, It is movie , OPOZIT, Huuy-Haay(Хөгжим ухан сонсдог хүн бүрт), Taslal, Шилжилт залуусын вэбблог, Дуунд дуртай "Философич", Temujine: The Blog Galleria, Таны сонсох дуртай дуунууд үгтэйгээ, Bultgur blog, Izone -Enjoy your life, Онигооны блог, Ертөнцийн соёлыг таны сонорт би хүргэнэ, Big Bang Mongolian Fan site, Кино ертөнцөөр хамтдаа аялая, PhotoGraphic, Amjilt, Good-Fellaz, Үндэсний дуу хөгжмийн нэгдсэн портал, Oroskino, The Bibby Times, Bollywood world, Morning Letter, Renew Keep Moving Forward, Bayaraa, All about HIP HOP, Шилдгээс шилдэг сайт, Notebook.blogmn.net, Amaze+3 , Graphy Me, Organic color Co..LTD, Миний блог, Хип хоп портал, Миний хийж чадах бяцхан зүйлс, КА, Mers Design, Шилдэг Нийгмийн сэвэвт блог Leh's Blog, Улс төрийн блог, Тэтгэлэг горилогсдод будаа, цагаа, АААННХААА, Law & Business, Бид хамтдаа чадна, Эрүүл мэнд, Энхбатын блог, Ажиглагч, Судлаач Д. Ганхуяг, Хурд тойрох агшин, Ирээдүйрүү итгэл төгс гүйцгээе, Бүх нийтийг витаминжуулах хөтөлбөр, Таны чухал гэсэн зүйлс энд байрлана, Д. Боролзойн блог, Булагийн тулгуур чулуу, Монголын үрс маш олон болтугай, Уухай монголчуудад зориулав, Цаг хугацаа амс хийх зуур, Нийгмийн санаа бодол - Тав дах засаглал, Asiay Gypsy, Нийгэм улс төр, ОУ харилцааны цогц мэдээлэл, Миний чөлөөт цагаа өнгөрөөдөг газар, Ц. Болдын блог, Монголын эко зохистой хөгжлийн холбоо, LHAM-н нэрийг дахин хэрэглэж болох нь ээ, Гантулга Австралиас, Hi Naizuud blog, Домогт нүүдэлчид, Шар Сонин, Миний анир, Их мэдэх, Амаржаргал блог, Зөв бодол өгүүлэл, үйлдэл, Олны таашаалд нийцсэн блог Эмэгтэйчүүдэд зориулсан блог, Ulemj's education blog, Ярьдаг блог, Барбагш, Гэгээн-тэтгэлэг, Монгол омогшил, Хашир Анжигай ингэж хэлэв, Nyamdorj Corner's, Бүх төрлийн хичээл, Зохиол сонирхогчдын бүлгэм, 131DG community, Энхмандахын блог, Suuder.com, Компъютерын лавлах, MY-BOO!!!, Amarsaikhan, Аймшгийн хориотой блог, Гэгээн, Ажирахгүй тажирахгүй 2 блог, Технологи ба эрх чөлөө, AMAI THE MONGOL, Диваажингийн хоригдол, Personal Branding, Economics Spillover, We Love Music, Tiger Fish, Умшихуй дор, www.tvmee.tk, "Өргөн чөлөө" блог, Асар их тэмчээрийн цаанаас амжилт дөнгөж цухуйна, Түмэнбаярын Бум-эрдэнэ, Design Idea, Топ блог, Tsegmee's Corner, Монгол Оюутан блог, Нэг л өдөр, Уран зохиолын блог, ОСОБУ: Мөнх хөх тэнгэр, Гэгээн хайрын блог, Блог лист, Таны кибер талбар, ,
2010 оны Шилдгийн шилдэг блог шалгаруулах ажиллагаанд оролцсон нийт блогууд