Азийн олон сая хувь хэвлэгддэг сонинууд "Апполон-11" хөлгийн аялал "хуурамч төөрөгдөл" байсныг "ил тод" болгон зарлажээ. Америкчууд саран дээр буусны 40 жилийн ойг ёслол төгөлдөр тэмдэглэсний дараахан болсон гэх хэвлэлийн бага хурлын үеэр Нейл Армстронг цугларсан олныг цочирдуулсан гэнэ. Тэрбээр энэ бүгдийг "хуурамч жүжигчилсэн тоглолт" байсан. Саран дээр хэзээ ч буугаагүй. Саран дээр бууж байгаа болон бусад дүрс бичлэгийг дэлхий дээр нэгэн цэргийн баазад хийсэн хэмээн мэдэгдэл хийсэн мэтээр бичжээ. Мөн түүнийг энэхүү түүхэн явдлыг "хүн төрөлхтний агуу хууран мэхлэлт" гэсэн гэжээ. Энэхүү дуулиант хэвлэлийн бага хурлын тухай мэдээлэл эхлээд Бангладешийн нэгэн сонинд гарсан байна. Дараа нь Энэтхэгийн хэвлэлийнхэн шүүрэн авчээ. Цаашаа бараг бүх дэлхийгээр тархсан байна. Гэтэл жирийн америкчууд өөрсдөө ч саран дээр буусан гэдэгт эргэлздэг, эргэлзэх ч шалтгаан мундахгүй байдаг гэнэ. Зарим нь бүр саран дээр ямар ч хүн буугаагүйг батлахаасаа уйдаагүй л байна.
Гэвч дээрх дуулианыг Британийн "BBC" унтраахаар шийджээ. Тэгээд бүр няцаалт бичиж, энэ тэнэглэлд бүү итгэ гээд, Армстронг ийм зүйл огт яриагүй гэсэн байна. Ийм хэвлэлийн хурал ч болоогүй аж. Мөрдлөгийн явцад Бангладешийн сонин Армстронгийн "үгийг" Америкийн хошин шогийн "Onion News Network" сайтаас авсан байжээ. Мэдээж тэр сайт нь хошин шогийнх болохоор "бага зэрэг" наргиа хийхээр шийдсэн байж л дээ. Тэнд бичигдсэн бүх зүйл зүгээр л санаанаасаа зохиосон зүйлүүд аж. Харин энэхүү "бор шувуу"-нд итгэсэн Бангладешийн сонин "Onion News Network''-ийг жинхэнэ мэдээллийн сайт гэж бодоод шалгаж үзэлгүй мэдээллийг нийтэлсэндээ харамсч байгаагаа илэрхийлжээ.
Гэхдээ л "Onion News Network" зарим зүйл дээр алдаагүй байна. Саран дээр бууж буй зургийн нэлээд хэсгийг үнэхээр газар дээр авчээ. Үүнийг батлах хангалттай зургууд ч байгаа аж. NASA удаан хугацаанд үүнийг ямар нэгэн шалтгаанаар олон нийтэд харуулаагүй юм. Эдгээр зургуудыг харсан ямар ч хүн америкчуудын саран дээр буусан гэдэгт эргэлзэхэд хүрнэ. Гэхдээ эрүүл ухаантай хүн буулт болон бусад үйл ажиллагааг дэлхий дээр авахаас өөр аргагүй байсан гэдгийг ойлгох байх. NASA дөнгөж саяхан өөрийн сайтдаа 1969 онд авсан зургуудыг байршуулжээ. Дэлгэрэнгүйгээр үзнэ үү.Хүн төрөлхтөнөөс анх Нейл Армстронг 1969 оны долдугаар сарын 21 өдрийн 02 цаг 56 минут 20 секунтэд саран дээр буужээ.
2 сэтгэгдэл:
yur ni itgexed xetsuu l gj boddog shd
tiim shuu.
Сэтгэгдэл үлдээх
Блогд минь сэтгэгдэл үлдээж байгаад баярлалаа. Удахгүй хариу бичнэ. Та сэтгэгдэл үлдээхдээ Name/URL болон Anonymous-г ашиглавал хялбар байх болно. Таныг хүндэтгэсэн: Nyamdorj