Нэгэн залуу нэгэн бvсгvйд дурлажээ. Тэрээр өдөр шөнөгvй бурхан минь та надад туслаач тэр бvсгvйтэй намайг гэрлvvлж өгөөч гэж залбиран гуйдаг байв. Нэгэн удаа...
Бурхан ч тvvн дээр туслахаар ирэв. Тэгээд нөхцөл байдлыг судалж vзэв. Өнөөх бvсгvй нь өөр хvнтэй сvй тавьсан бөгөөд тvvнд ямар ч талаараа тохирохгvй цаашлаад эрvvл мэндийн хувьд ч явцгvй нэгэн байв. Өөрөөр хэлбэл дурласан бvсгvй нь тэр залууд хэзээ ч тохирохгvй бvтэхгvй нэгэн аж.
Харамсалтай нь бурхан бол бурхан. Тэр залуугийн хvслийг биелvvлэх л vvрэгтэй.
Ингээд бурхан залуу дээр ирээд * чи заавал тvvнтэй гэрлэж яах гэсэн юм бэ би чамд өөр илvv бvсгvй олж өгье* гэв. Гэвч залуу *vгvй би хайртай хvнтэйгээ л суууна* гэж дайрчээ. Бурхан тvvнд *би чамайг Билл Гейтсийн охинтой суулгаж өгье* гэлээ. Залуу *тэгвэл ч өөр хэрэг шvv* гэснээ нэг их бодолгvй дуртайяа зөвшөөрөв.
Бурхан Билл Гейтс дээр ирээд *охинд чинь би нөхөр санал болгоё* гэжээ. Билл Гейтс *өө тэр ярихгvй манай хvргэн болох гэсэн эрс зөндөө л байна охин маань өөрөө шийдэх асуудал* гээд халгаасангvй. Бурхан *миний санал болгож байгаа хvн бол Дэлхийн банкний дэд ерөнхийлөгч* гэв. Билл Гейтс * тэгвэл ч өөр хэрэг шvv* гээд нэг их бодолгvй дуртайяа зөвшөөрөв.
Бурхан Дэлхийн банкны ерөнхийлөгч дээр ирээд *Би танд дэд ерөнхийлөгч санал болгож байна* гэв. Дэлхийн банкны дэд ерөнхийлөгч *өө тэр ярихгvй манай дэд ерөнхийлөгч сайн хvн байдаг манайд өөр хvн хэрэггvй* гээд халгаасангvй. Бурхан *миний санал болгож байгаа хvн Билл Гейтсийн хvргэн байгаа юм л даа* гэв. Дэлхийн банкны дэд ерөнхийлөгч *Тэгвэл ч өөр хэрэг шvv* гээд нэг их бодолгvй дуртайяа зөвшөөрөв.
Ингээд л гvйцээ.
Бурхан сайн менежер байгаа биз. Ямар ч зардал чирэгдэлгvй бvх зvйлийг хийж чадлаа. Үүнийг л менежер хүн гэнэ дээ.
Нөхцөл байдал бодит байдал хоёрыг холбож чадвал та амжилтанд хvрнэ.
0 сэтгэгдэл:
Сэтгэгдэл үлдээх
Блогд минь сэтгэгдэл үлдээж байгаад баярлалаа. Удахгүй хариу бичнэ. Та сэтгэгдэл үлдээхдээ Name/URL болон Anonymous-г ашиглавал хялбар байх болно. Таныг хүндэтгэсэн: Nyamdorj