twitter
    - Мэдлэг бол хүч -

2009-09-04

Билл Гейтс: Дээд сургуульд заахыг мартдаг 11 зүйл

Уильям (Билл) Гейтс (William (Bill) Gates) энэ хүний танихгүй хүн энэ дэлхийд байхгүй байх. Одоогоор тэрээр дэлхийн хамгийн баян хүнээр тодроод байгаа. Тэр дөнгөж 2 курсийн оюутан байхдаа сургуулиа орхиж алдарт Microsoft компанийг байгуулсан. Тэгвэл энэ хүний хэлсэн Их дээд сургуульд заахыг мартдаг 11 зүйлийг танд хүргэе...

1. Амьдрал шударга бус, үүнтэй эвлэр.
2. Хорвоо ертөнц чиний сэтгэл санаа, өөрийгөө хүндэтгэх хүндэтгэлийг нулимаад л хаячихна. Чиний сайн тал, нэр хүндийг зөвшөөрөхийн өмнө чамаас ямар нэгэн амжилт бүтээл шаардана.
3. Сургуулиа төгсмөгц жилийн 1,000,000 төгрөгийн цалин авах магадлал бараг үгүй. Чи "гавъяа байгуулаагүй" цагт компанийн дэд ерөнхийлөгч болохгүй.
4. Хэрэв чи багшийгаа хатуу чанд, шаардлага өндөртэй гэж бодож байвал босстой болохоо түр хүлээсэн нь дээр. Багшаас ялгаатай нь боссын ажил алба чамайг даалгавраа хэрхэн биелүүлэхээс чи мөнгөтэй болох уу үгүй юу гэдэг нь хамаардаг.
5. Зах дээр наймаа хийхийг чи өөрийн нэр хүндээс доогуур гэж бүү бод. Таны өвөг дээдэс ямар ч ажлыг, ийм ажлыг ч сайхан боломж гэж үзэж хөлжиж чадсан түүхтэй.
6. Бүтэлгүйтэх болгондоо эцэг эхээ буруутгах гэж бүү яар, бүү үгэл, өөрийн бүтэлгүй явдалд шантарч болохгүй, харин алдаан дээрээс суралцаж сур.
7. Чамайг төрөхөөс өмнө эцэг эх чинь одоо чамд санагдаж байгаа шигээ ийм уйтгартай, сонирхолгүй хүмүүс байгаагүй. Тэд чамайг санаа зовох юмгүй хүүхэд насаа өнгөрөөг гэж, чиний хувцас хунарыг угааж, чиний өөрийгөө өргөмжлөх чалчаа үгийг сонссоор ийм болсон юм. Ийм учраас гэрээ засаад төрөө засахын өмнө өөрийнхөө өрөөг янзалж цэгцэлсэн нь дээр.
8. Танай сургууль ялагчид, ялагдагсад гэж хуваахаа больсон. Зарим сургуульд муу дүн авахаа бүр байсан. Хичнээн л бол хичнээн удаа шалгалт шүүлэг өгч болно. Энэ бүхэн бодит амьдралтай огтхон ч адилгүй. Амьдралд чи ганц л удаа шалгалт өгнө гэж ойлгох хэрэгтэй.
9. Амьдрал жилийн 4 улиралд хуваагдахгүй, зуны амралт гэж тэнд байхгүй. Маш цөөн ажил олгогч чамайг өөрийн "би"-гээ олоход туслана, үүнийг ч хувийн чөлөөт цагаар амжуулах ёстой.
10. Бодит амьдралыг зурагтаас үзүүлж байгаатай бүү андуур! Амьдрал дээр хүмүүс ихэнхи цагаа кафед бус харин ажлын газраа өнгөрөөдөг.
Эцсийн зүйл:
11. Нүдний шилтэй "онцчуудтай" сайн харилцаатай бай. Хожим тэдний нэг чиний дарга болох магадлал өндөр.

Үүнээс дүгнэж хэлэхэд хэдий чи балчирхан байгаа ч гэлээ цаг хугацаа чамайг хэзээ ч хүлээдэггүй юм шүү. Чамд сурч мэдэх зүйлс асар их бий. Алт шиг үнэтэй эцэг эхээ хайрлаж, сургуульд хий дэмий сэлгүүцэж наргихыг бус өөрийгөө хөгжүүлж, боловсролыг эрхэм болгох хэрэгтэй. Хэрэв багш чинь ингэж чадахггүй бол тэднээс шаард. Магадгүй тэд чам шиг хүүхэдтэй олон учирч байгаагүй учраас 10, 20 жилийн өмнөх юмаа давтаж заасаар байгаад орчин үеийн хүүхэд залуусын шинэ сэтгэлгээ, шинэ хандлагыг мартаж дүүнг болсон байж болох юм. Үргэлж зурагт үзэж олон ангит савангийн дуурь үзсэнээр хүн хөгжинө гэвэл царцаа намжилын үлгэртэй адил болно. Өөртөө тавьсан зорилгодоо үнэнч байж хөдөлмөрлөж чадвал амьдрал чамайг шагналын нэрснээс хасна гэж хэзээ ч байхгүй.

1 сэтгэгдэл:

Anonymous said...

Мөн Билл-н "Сэтгэлгээний хурдтай бизнес" номыг уншихыг зөвлөж байна. Мэдээллийн технологи, компъютер, байгууллагын мэдээллийн систем гэх мэт зүйлийн талаар цогц ойлголтыг өгч чадсан сайн ном шүү.

Сэтгэгдэл үлдээх

Блогд минь сэтгэгдэл үлдээж байгаад баярлалаа. Удахгүй хариу бичнэ. Та сэтгэгдэл үлдээхдээ Name/URL болон Anonymous-г ашиглавал хялбар байх болно. Таныг хүндэтгэсэн: Nyamdorj

Блогууд:
Шилдэг Бизнес блог (Бизнес, маркетингийн чиглэлийн блогууд) Интернет ажил блог, Аутсорсинг ба үнэн худал ртс сайтууд, B.Sukhbat's businesss blog , Khairosh's blog, Business opportunity, New Media Marketing Blog, Marketer's Dream, 1+1=3, Boldoo's Corner, Вэб сайтын албан ёсны блог, Jargal's blog, Эзэн хичээвэл заяа хичээнэ, Mongolia business blog, Moнгол Маркетинг, Сэргээгдэх эрчим хүчний цахилгаан станцууд, The Viral Hook, One Step Ahead, English Web portal for business community, Гэрэл гэгээтэй ирээдүйн зүг, Үндэсний дуу хөгжмийн нэгдсэн портал, Japan Auto Trading , Shien setgelgeenii onoliin talaar sonirholtoi blog, Аялал жуулчлалын интернет маркетинг блог, Монгол варез, Stock Bond, Automarket of Mongolia, Stock, Хувьцаа, бондоор ашиг олох, Бизнесийн удирдлага, маркетинг, Шилдэг энтертаймент блог Mongolian Movie Fanatics' blog, It is movie , OPOZIT, Huuy-Haay(Хөгжим ухан сонсдог хүн бүрт), Taslal, Шилжилт залуусын вэбблог, Дуунд дуртай "Философич", Temujine: The Blog Galleria, Таны сонсох дуртай дуунууд үгтэйгээ, Bultgur blog, Izone -Enjoy your life, Онигооны блог, Ертөнцийн соёлыг таны сонорт би хүргэнэ, Big Bang Mongolian Fan site, Кино ертөнцөөр хамтдаа аялая, PhotoGraphic, Amjilt, Good-Fellaz, Үндэсний дуу хөгжмийн нэгдсэн портал, Oroskino, The Bibby Times, Bollywood world, Morning Letter, Renew Keep Moving Forward, Bayaraa, All about HIP HOP, Шилдгээс шилдэг сайт, Notebook.blogmn.net, Amaze+3 , Graphy Me, Organic color Co..LTD, Миний блог, Хип хоп портал, Миний хийж чадах бяцхан зүйлс, КА, Mers Design, Шилдэг Нийгмийн сэвэвт блог Leh's Blog, Улс төрийн блог, Тэтгэлэг горилогсдод будаа, цагаа, АААННХААА, Law & Business, Бид хамтдаа чадна, Эрүүл мэнд, Энхбатын блог, Ажиглагч, Судлаач Д. Ганхуяг, Хурд тойрох агшин, Ирээдүйрүү итгэл төгс гүйцгээе, Бүх нийтийг витаминжуулах хөтөлбөр, Таны чухал гэсэн зүйлс энд байрлана, Д. Боролзойн блог, Булагийн тулгуур чулуу, Монголын үрс маш олон болтугай, Уухай монголчуудад зориулав, Цаг хугацаа амс хийх зуур, Нийгмийн санаа бодол - Тав дах засаглал, Asiay Gypsy, Нийгэм улс төр, ОУ харилцааны цогц мэдээлэл, Миний чөлөөт цагаа өнгөрөөдөг газар, Ц. Болдын блог, Монголын эко зохистой хөгжлийн холбоо, LHAM-н нэрийг дахин хэрэглэж болох нь ээ, Гантулга Австралиас, Hi Naizuud blog, Домогт нүүдэлчид, Шар Сонин, Миний анир, Их мэдэх, Амаржаргал блог, Зөв бодол өгүүлэл, үйлдэл, Олны таашаалд нийцсэн блог Эмэгтэйчүүдэд зориулсан блог, Ulemj's education blog, Ярьдаг блог, Барбагш, Гэгээн-тэтгэлэг, Монгол омогшил, Хашир Анжигай ингэж хэлэв, Nyamdorj Corner's, Бүх төрлийн хичээл, Зохиол сонирхогчдын бүлгэм, 131DG community, Энхмандахын блог, Suuder.com, Компъютерын лавлах, MY-BOO!!!, Amarsaikhan, Аймшгийн хориотой блог, Гэгээн, Ажирахгүй тажирахгүй 2 блог, Технологи ба эрх чөлөө, AMAI THE MONGOL, Диваажингийн хоригдол, Personal Branding, Economics Spillover, We Love Music, Tiger Fish, Умшихуй дор, www.tvmee.tk, "Өргөн чөлөө" блог, Асар их тэмчээрийн цаанаас амжилт дөнгөж цухуйна, Түмэнбаярын Бум-эрдэнэ, Design Idea, Топ блог, Tsegmee's Corner, Монгол Оюутан блог, Нэг л өдөр, Уран зохиолын блог, ОСОБУ: Мөнх хөх тэнгэр, Гэгээн хайрын блог, Блог лист, Таны кибер талбар, ,
2010 оны Шилдгийн шилдэг блог шалгаруулах ажиллагаанд оролцсон нийт блогууд