Ойрын хэдэн өдрүүдэд Runtime Error! гэж алдаатай нүүр тулаад яаж ч болдоггүй 10 хонолоо. Telemax-н модем-г компъютер дээрээ суулгаад ашиглах гэхээр уг алдаа гараад байгаа юм. Өмнө нь зүгээр ашиглаад болж байсын санаандгүй байдлаар Wordpress firework дээр ажиллаж байх явцад энэ алдаа гараад тэрнээс хойш .exe файлыг нь ажиллуулахгүй доорхи алдаа заагаад болдоггүй. Модем бол өөр компъютер дээр ямар ч асуудалгүй ажиллаж байгаа. Компъютер ч мөн адил ямар ч асуудалгүй ажиллаж байгаа. Компъютерийн системийн full format хийж үзсэн мөн янз бүрийн олон аргаар туршиж үзлээ ерөөсөө болдоггүй ээ.
Уг алдааг засах талаар мэдэх хүмүүс байвал зөвөлгөө өгч туслаарай. Please help me. :D
Problem signature:
Problem Event Name: APPCRASH
Application Name: Telemax WCM.exe
Application Version: 3.2.0.1
Application Timestamp: 4d33c41b
Fault Module Name: MSVCR80.dll
Fault Module Version: 8.0.50727.4927
Fault Module Timestamp: 4a2752ff
Exception Code: 40000015
Exception Offset: 000046b4
OS Version: 6.1.7600.2.0.0.256.1
Locale ID: 1033
Additional Information 1: 10aa
Additional Information 2: 10aa8abc7e3fe927a439c4486217d834
Additional Information 3: 8aa7
Additional Information 4: 8aa7b1cca72d83e2414411de207b1221
Read our privacy statement online:
http://go.microsoft.com/fwlink/?linkid=104288&clcid=0x0409
If the online privacy statement is not available, please read our privacy statement offline:
C:\Windows\system32\en-US\erofflps.txt
Твийтэр ашигла залуусаа! Мэдээллийг хамгийн богино хугацаанд, хамгийн хурдан шуурхай авъя гэвэл твийтэр ашиглах хэрэгтэй гэж зөвлөмөөр байна. Social Network сайтуудаас хамгийн хурдан мэдээллийг тарааж чаддаг, хамгийн үр ашигтай нь твийтэр юм. Твийтэрээр 140 тэмдэгтэд багтаан аль болох сонирхолтой байдлаар жиргээчид жиргэдэг. Улс улсын ерөнхийлөгчөөс эхлээд одод, улсын их хурлын гишүүд, компаний захирал, ажилтнууд, програмист, дизайнер, оюутан гээд л бүх төрлийн хүмүүс янз бүрээр жиргэнэ. Ямар төрлийн мэдээлэл авах сонирхолтой байна, хэн хамгийн сонирхолтой жиргэж байгаагаас хамаарч хэнийг дагахаа шийддэгээс гадна элдэв төрлийн нүд эрээлжлэм зар сурталчилгаа харахгүй, хэрвээ дагаж байгаа жиргээчийн жиргээ буюу твийт таалагдахгүй бол шууд (unfollow) буюу дагахаа болиход хангалттай. Мөн мэдлэгээ бусадтайгаа хуваалцаж өөрөө хүссэнээрээ жиргэж болно. Аль болох сонирхолтой байдлаар жиргэж чадвал бусадтай санал бодлоо солилцож олон хүн чамайг дагана.
Мэдээллийн эрин зуунд амьдарч байгаа бид мэдээллийн хурдан хугацаанд авах нь зайлшгүй болоод байна. Тиймээс та яг одооноос эхлэн твийтэрийг ашиглаж эхлээрэй.
Go to Twitter! http://twitter.com
Жич: Твийтэр-г ашигладаггүй болон твийтэр дээр бүртгүүлээд орхисон хүмүүст зориулав.
Харин архаг твийтэрчид коммент дээр санал бодлоо бичээрэй.
How Are People Using Twitter? [INFOGRAPHIC]
Эх сурвалж: http://bit.ly/nsIYwv
Нийслэлд шинэ өнгө нэмж байгаа зүйл бол архитекторын шинэлэг шийдэл бүхий орчин үеийн барилгууд юм. Улаанбаатар банкны шилэн барилга анх баригдахад хүн бүр олзуурхаж байсан удаатай. Тэгвэл жил ирэх тусам улам нарийн хийц, загвартай, улам өндөр барилгууд сүндэрлэсээр байна....
Монголдоо л хамгийн өндөр барилга гэгдэж байсан "Шангрилла"(Central Tower) 17-н давхар өндөр билээ. Шангриллагаас даруй 8-н давхараар өндөр 2 том барилга баригдаад байна.
Монголын хамгийн өндөр нь аль нь вэ?
1. Blue Sky Tower
25 давхар, 105 метрийн өндөртэй Blue Sky Tower. 2006 оноос эхлэн Chono Corporation бариулж байгаа уг барилга 2010 оны сүүлээр ашиглалтанд орсон.
Вэб сайт: http://www.blueskytower.mn
2. Туушин "Office"
Соёлын төв өргөөний ар талд нэг их өндөр барилга сүндэрлэх болсоныг та анзаарсан байх. "Туушин" компанийн оффисын зориулалтаар барьж байгаа энэхүү барилга 25 давхар байх бөгөөд энэ жил ашиглалтанд оруулах төлөвлөгөөтэй ажиллаж байгаа гэнэ. Яг хэдэн метр өндөр гэдэг нь тодорхойгүй байна.
Дээрх хоёр барилгын хувьд хоёулаа 25 давхар бөгөөд мэдээллийн хэрэгслүүдээр янз бүрээр л бичих юм билээ. Яг аль нь өндөр вэ гэдгийг нарийн тогтооход бэрх юм.
Сонирхуулахад нийслэлийн хэмжээнд өнгөрсөн жил 251 барилга шинээр барьсан юм билээ. Олон барилга баригдаж байгаа нь сайхан ч Улаанбаатар хотын хувьд анхнаасаа хот төлөвлөлт нь муу учраас хэт их төвлөрөл үүсэх муу талтай юм.
Nyamdorj © All Rights Reserved. | Blogger дээр урлав.